Privacy Policy

Нууцлалын бодлого

Энэхүү Нууцлалын бодлого нь Nasaa Fitness аппликейшнийг хэрэглэх, мэдээлэл авахтай холбогдон хувийн мэдээллийг хэрэглэгчээс авах болон ашиглахтай холбоотой мэдээлэл өгөх зорилготой юм.

1. Ерөнхий зүйл

1.1 “Nasaa Fitness” апп болон түүнд агуулагдаж байгаа бүх текст, фото, видео, дуу авианы контентуудыг бүхэлд нь “Nasaa Fitness” хариуцдаг болно. Хэрэглэгч нь энэхүү журамд нийцүүлэн уг апп-ыг хэрэглэх ёстой.

1.2 Хэрвээ дурдсан нөхцлүүдийг зөвшөөрөхгүй бол апп-д хандах болон хэрэглэхээс татгалзахыг зөвлөж байна. Мөн энэхүү нөхцөл нь “Nasaa Fitness” апп-тай холбоотой үүсэх харилцааг зохицуулахад орших бөгөөд хэрэглэгч бүртгүүлэхэд гар утсанд илгээгдсэн “баталгаажуулах код” -ыг баталгаажуулснаар үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч байна гэж үзнэ.

2. Мэдээлэл ашиглалт

2.1 “Nasaa Fitness” аппликейшны үйлчилгээг ашиглахтай холбоотой бүртгүүлсэн хэрэглэгчээс дараах мэдээллүүдийг авна. Хэрэглэгч өөрийн мэдээллийг үнэн зөв оруулах үүрэгтэй. Үүнд

Заавал шаардлагатай

  • Хувь хүний утасны дугаар
  • Овог нэр

Нэмэлтээр

  • Нас
  • Төрсөн он сар өдөр
  • Цахим шуудангийн хаяг

2.2 Бид хэрэглэгчийн мэдээллийг дараах зорилгоор ашиглана. Үүнд:

  • Хэрэглэгчийн санал хүсэлтэд хариу өгөх;
  • Үзүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээгээ цаашид тасралтгүй сайжруулах;
  • Бүтээгдэхүүн үйлчилгээг хэвийн үзүүлэх
  • Бүтээгдэхүүн үйлчилгээний өөрчлөлтийн талаарх мэдээллийг цаг тухайд нь хүргэх;
  • Хэрэглэгчийн үйлчилгээг сайжруулах, хэрэглэгчийг халамжлах болон сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх;

2.3 Таны үүсгэсэн бүртгэлийн мэдээлэл нь манай цаашдын үйл ажиллагааг сайжруулахад чухал ач холбогдолтой тул бид энэхүү мэдээллийг зөвхөн байгууллагын дотоод хэрэгцээнд ашиглах бөгөөд гуравдагч этгээдэд ашиг олох зорилгоор задруулахгүй, зарж борлуулахгүй. “Nasaa Fitness” үйлчилгээг ашиглахад та гуравдагч этгээдийн (Facebook, Google) холбоосоор нэвтрэх боломжтой ба эдгээр байгууллагуудын мэдээллийн нууцлалын бодлого энэхүү бодлогоос өөр байх боломжтой. Энэ тохиолдолд таныг эдгээр сайтуудын нууцлалын бодлоготой танилцахыг зөвлөж байна.

2.4 Хэрвээ хэрэглэгч хүссэн тохиолдолд өөрийн хувийн мэдээллээ манай мэдээллийн сангаас устгуулах хүсэлт илгээх боломжтой. Хувийн мэдээллээ устгуулах хүсэлт илгээснээр таны тухай хадгалсан хувийн мэдээллийг бүртгэлээс устгах болно. Та мэдээллээ устгуулах хүсэлт гаргах бол batuknasaa@gmail.com мэйл хаяг руу хүсэлтээ явуулах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл манай лавлах утас +976 90907011 руу холбогдоно уу.

2.5 Мэдээллийн нууцлал: Интернэт сүлжээ болон электрон хэлбэрээр мэдээлэл алдагдах эрсдэлтэй байдаг хэдий ч мэдээллийг хамгаалах нь бидний үүрэг юм.

3. Оюуны өмчлөл

3.1 “Nasaa Fitness” -д нийтлэгдсэн текст, дуу авиа, график болон бусад контентуудын оюуны өмчлөл нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу баталгаажсан болно.

3.2 “Nasaa Fitness” -ийн контентыг зөвшөөрөлгүйгээр хувилж тараах, нийтлэх “Screenshot, Screen record” хийх болон арилжааны зорилгоор ашиглахыг хориглоно.

4. ” Nasaa Fitness “-ын онцлог

4.1 Хүмүүсийн хэрэгцээнд зориулсан салбар салбарын шилэгдмэл үгийн сан бүхий багц.

4.2 Хэрэглэгч өөрт тохируулан түлхүүр үг, төсөөллийн зураг болон өгүүлбэрийг өөрчлөх боломжтой.

4.3 Хэрэглэгчийн санал хүсэлтийн дагуу сайжруулалтыг цаг тухайд нь шийдвэрлэнэ.

4.4 Дэлхийн хаанаас ч ашиглах боломжтой.

4.5 Багц болгон өөрийн гэсэн тодорхой хугацаатай.

5. Сурталчилгаа

5.1 “Nasaa Fitness” -д арилжааны зорилгоор сурталчилгаа байршуулах эрхгүй.

6. Барааны тэмдэгт

6.1 “Nasaa Fitness” -д нийтлэгдсэн “Nasaa Fitness” -нд харъяалагдах бүх үйлчилгээ, бүтээгдэхүүний барааны тэмдэгт нь тус компаний өмчид тооцогдоно.

7. Тэмцээн уралдаанд оролцох

7.1 Челлеженд оролцож байгаа оролцогч өөрийн мэдээллээ үнэн зөв оруулсан байх. Үүнд (нэр, зураг, имэйл хаяг, утасны дугаар)

7.2 Оролцогч тухайн зарлагдсан багцад өмнө нь байр эзлэж байсан бол хүчингүйд тооцно.

7.3 Оролцогч өөр challenge-д түрүүлж байсан бол 3 удаа дарааллаж оролцох боломжгүй байна.

7.4 Challenge нь оролцогчийн хурд, авхаалж самбаа, цээжилсэн үгээ шалгах уралдаант тэмцээний хэв шинжтэй байна.

7.5 Challenge д нэг бүртгэлтэй хаягаар нэг төхөөрөмжнөөс оролцох боломжтой ба хэрэв нэгээс олон бүртгэлтэй хаяг болон төхөөрөмжнөөс оролцсон тохиолдолд тэмцээнээс хасах хүртэл арга хэмжээ авна.

7.6 Challenge-н шагнал нь оролцсон хүний тоо, хугацаанаас үл хамааран тодорхой байна.

7.7 Challenge-н шагналыг өөрийн биеэр бичиг баримтын хамт ирж авна.

8. 7 хоног бүрийн оноот тэмцээний зарчим, дүрэм

8.1 Оролцогч тухайн зарлагдсан багцад өмнө нь байр эзлэж байсан бол хүчингүйд тооцно.

8.2 Тухайн багцын 1 2 3 байр эзэлсэн хэрэглэгчид шагналын болзол хангах бөгөөд хүссэн багцаа 2 сарын хугацаатай идэвхжүүлэх боломжтой.

8.3 Тухайн 7 хоногт 1 хэрэглэгч 1 л багцын тэмцээнд тэргүүлэх буюу шагнал авах боломжтой.

8.4 Тухайн багцын эхний байрууд эзэлсэн хэрэглэгчдийн оноо хамгийн багадаа 500 байна.

8.5 Бэлгэнд идэвхжүүлсэн багцаараа тэмцээнд оролцох боломжгүй.

8.6 Хүүхдэд зориулсан багцууд болон цөөн үгсийн багц нь тэмцээнгүй байна.

9. Аюулгүй байдал

9.1 “Nasaa Fitness” нь таны хувийн мэдээллийн нууцлалыг хадгалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна. Гэвч цахим ертөнцөд хэрэглэгчийн хувийн аюулгүй байдлыг хангах хангалттай хяналт байхгүй учир хэрэглэгч өөрийн хувийн мэдээллийг бусдад дамжуулахгүй байх нь чухал. Хэрэглэгч өөрийн хувийн мэдээллийг хамгаалахын тулд нийтийн эсвэл бусдын компьютер, гар утас зэрэг төхөөрөмжид өөрийн нэр, нууц үгээр холбогдохгүй байх, нууц үгээ хэн нэгэнд хэлж өгөхгүй байх, нууц үгээ тогтмол өөрчилж байх зэргээр хамгаална.

10. Хэрэглэгчийн Бүртгэл устгах

10.1  Та хэрвээ өөрийн бүртгэлийг устгахыг хүсвэл “Nasaa fitness App”(Хэрэглэгч>>Тусламж)- хэсгээс холбогдох мэдээллээ аван устгах хүсэлт явуулах боломжтой эсвэл nasaabatuk@gmail.com хаягд мэдээллээ илгээн устгуулах боломжтой.

Заавал шаардлагатай

  • Хувь хүний утасны дугаар
  • Овог нэр